А.Винокуров “Ла Дойне” уралдаанд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.04.26-нд нийтлэгдсэн

А.Винокуров “Ла Дойне” уралдаанд түрүүллээ

Жил бүр Бельги улсад зохион байгуулагддаг дугуйн нэг өдрийн  “Ла Дойне” уралдааны энэ жилийн ялагч нь Казак дугуйчин Александр Винокуров болжээ Казахстан улсын “Астана” багийн гишүүн тэрбээр сэргээшний асуудалд орооцолдон нэг жил уралдах эрхээ хасуулаад байсан бөгөөд уралдах эрхээ сэргээлгээд удалгүй эхнийхээ түрүүг авлаа. Барианд орход 500 м орчим үлдээд байх үед А.Винокуров дайралт хийснээр 265.5 км хол зайд зохиогдсон хаврын уралдааны ялагч болох замаа зассан байна. Удаахь байранд “Катюша” багийн дугуйчин Александр Колобнев, гуравдугаар байрт “Кайсе де Эпарне” багийн Алехандро Вальварде орж, шагналын тавцанд гарчээ.
1892 оноос хойш жил бүр Бельги улсад зохиогдож байгаа тус уралдаан UCI бую Олон улсын дугуйн холбооны “pro tour” ангилалд багтдаг, улирлын эхний оноо олгодог чансаатай тэмцээн юм. “Астана” багийн гишүүн А.Винокуров хаврын уралдаанд гурав дахь удаагаа түрүүлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж