“Формула-1”-ийнхний мөнгөний төлөөх үйлдэл

Хуучирсан мэдээ: 2010.04.26-нд нийтлэгдсэн

“Формула-1”-ийнхний мөнгөний төлөөх үйлдэл

“Формула-1” өөрөө асар их хөрөнгө мөнгө, зардал шаарддаг спорт. Бусад
багуудаас илүү гарахгүй юм аа гэхэд дутуу явахгүйн төлөө байнга л
технологийн шинэ ололт, давуу талуудыг эрэлхийлж байдаг энэ спортын
зардал сүүлийн жилүүдэд эрс ихэссэн. Улмаар зардлыг хязгаартай болгож,
бөөн хэл ам дагуулж байсан удаатай. Тийм учраас багууд үзүүлж байгаа
амжилтаасаа гадна уралдаж байгаа нисгэгчдийнхээ улсын харьяаллаас
багагүй мөнгө олдог бололтой.
Жишээ нь, энэ жил гэхэд “Формула-1”-т анхны Орос нисгэгч болох Виталий
Петров орж ирэнээр ОХУ-ын “Лада” “Формула-1”-д мөнгө хаяж эхэлсэн бөгөөд
яг энэ шалтгаанаар амжилт үзүүлж гавихгүй байгаа Швейцарийн “BMW
Saube”r баг одоо  байгаа хоёр нисгэгчийнхээ нэгийг явуулж, оронд нь
ивээн тэтгэлэг авчрах нисгэгчийг сонгох гэж байгаа талаар сүүлийн үед
дотоод, гадаадын хэвлэлээр шуугиж эхэлжээ. Мэдээллийн дагуу бол Испани
нисгэгч Педро де ла Роса болон Япон нисгэгч Камуи Кобаяши нарын хэн
нэгнийг Итали нисгэгчээр сольж магадгүй байгаа аж. Одоо хүртэл ивээн
тэтгэгчгүй яваа энэ баг амжилт үзүүлж түүнээсээ орлого олох нь хэцүү.
Одоо байгаа хоёр нисгэгч улирлын эхний дөрвөн гарааны дараах байдлаар
ердөө ганц удаа л Роса 12-рт барианд орсон нь дээд амжилт бөгөөд нэг ч
оноогүй явна.
Багийн хоёрдугаар нисгэгч Кобаяши энэ жил ердөө 19 тойргийг гүйцэтгээд
байгаа аж. Тийм учраас амжилт муу байгаагаас гадна хөрөнгө мөнгөний
асуудлаас шалтгаалж удахгүй энэ багийн аль нэг нисгэгч нь солигдож
магадгүй гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж