“Coyotes” “Red Wings”-ийг талбай дээр нь хожлоо

Хуучирсан мэдээ: 2010.04.26-нд нийтлэгдсэн

“Coyotes” “Red Wings”-ийг талбай дээр нь хожлоо

“Coyotes” “Red Wings”-ийг талбай дээр нь хожлоо
“Детройт Ред Уингс” хамгийн сүүлд 1991 онд плей-оффын эхний шатыг өөрийн бус эсрэг багийн мөсөн талбайд эхлүүлж байсан түүхтэй. Тухайн үед тэд “Сент Льюис”-т долоо дахь цуврал тоглолтод хожигдож байсан аж. Харин өмнө нь 1964 онд “Чигаго Блэкхокс”-ын талбайд хийсэн цуврал долоо дахь тоглолтод хожигдож, мөн л эхний шатнаас мултарч байсан түүхтэй. Тийм учраас тэд энэ жил түүхийн эсрэг тоглосон юм.
Нэг ёсондоо эсрэг багийн талбай дээр плей-оффын эхний шатанд хожиж байгаагүй хар амжилтаа зогсоохоор цувралыг 3-2 харьцаатай тэргүүлсэн амжилттайгаар өнөө өглөө алдарm боксчны нэрээр нэрлэгдсэн Жой Люис Аренадаа “Финикс Коёотс” багийг хүлээн авлаа.
19 жил дараалан плей-оффт шалгарч байгаа “Ред Уингс”-ийн гайхалтай амжилт энэ удаагийн тоглолтод нь туршлага болно гэж найдаж байлаа. Өрсөлдөгч “Коёотс” багийн хувьд ч гэсэн 2002 оноос хойш анх удаагаа плей-оффт шалгарч байгаа нь энэ бөгөөд эхний шатнаас илүү амжилтыг үзүүлж байгаагүй аж.
Хэрэв өнөөдрийн тоглолтонд “Ред Уингс” хожвол цувралыг 4:2 харьцаатай дуусгаж, дараагийн шатанд шалгарах байсан ч үүнийг “Финикс”-ийн залуус хүссэнгүй. Тоглолтын эхний 40 минутанд л Детройтын хаалгач Ховардын хаалгыг дөрвөн ч удаа мялааж, улмаар үндсэн цагт 5:2 харьцаатай Детройтыг талбай дээр нь бут ниргэж, цуврал долоо дахь тоглолтыг бий болгож чадлаа.
“Финикс”-ийн гоолуудыг бүгд таван өөр тоглогч оруулсан байгаа нь тоглогчид жигд байсныг харуулж байна. Мөн Детройт илүү довтолгоо гүйцэтгэдэг уламжлал хэвээр байсан ч үр дүн харин талбайн зочин баг “Финикс Коёотс” багийнх байлаа.
Ийнхүү цувралын шийдвэрлэх долоо дахь тоглолт монголын цагаар 28-ны өглөө болох юм. Мэдээж цуврал “Финикс”-ийн талбайд шилжих бөгөөд аль нь ч хожсон багийнхаа хувьд түүхэн амжилтыг эзэд болох юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж