Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Милваки Бакс” багийн ерөнхий менежер Жон Хэммонд Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос олгодог оны шилдэг менежерийн шагналыг хүртлээ. Энэхүү шагналыг багтаа хамгийн эерэг үр дүнтэй солилцоо наймааг хийсэн менежрүүд авдаг уламжлалтай бөгөөд мэдээж багийн амжилт үүнд ихээхэн нөлөө үзүүлнэ.
2008 онд их гурвалыг бүрдүүлснээрээ “Бостон Селтикс”-ийн Дэнни Эйнж хүртэж байсан бол Чаунси Биллапсыг авчирч багаа аварга авах магадлалтай багуудын эгнээнд нэгтгэсэн “Денвер Наггетс” багийн менежер өнгөрсөн жил энэ шагналын эзэн болж байсан юм.
Харин энэ жил Жон Хэммонд ямар ажил амжуулав?
Хоёр жилийн турш “Детройт Пистонс” багийн үйл ажиллагааны ерөнхийлөгч Жой Думарсын туслахаар ажиллаж байсан Хэммондыг “Бакс”-ын эзэн Херб Кёль ерөнхий менежерээр сонгосноор “Милваки Бакс” сүүлийн жилүүдэд амжилт нь өсч яваа багт тооцогдож эхэлсэн. Үүний тод илрэл болж, тэд энэ жил 2006 оноос хойш анх удаагаа плей-оффын шатанд шалгарсан юм. Өнгөрсөн улирлын үр дүнгээс 12 хожил илүү авч, плей-оффт шалгарахад Хэммондын оролцоо их байсан.
Брандон Жэннингсийн ирээдүйг харж, 10 дахь драфтын эрхээр авсан нь алдаагүй шийдвэр байсны дээр Карлос Делфино, Жерри Стэкхаус, Курт Томас, Жон Салмонс зэрэг одоо багийн гол ачааг үүрч яваа тоглогчдыг чимээгүйхнээр олны анхаарлын төвд оролгүй цуглуулж чадсан юм.
Энэ л тоглогчдын ачаар “Бакс” талбай дээрээ “Атланта Хаукс”-ыг хожиж, цувралыг 1:2 харьцаатай үргэлжлүүлж байна.