Солонгон гүүр хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.04.26-нд нийтлэгдсэн

Солонгон гүүр хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Монгол Японы зохиолч, яруу найрагчдын хамтын ажиллагааны хөтөлбөрийн
дагуу Монголын Соёл Яруу Найргийн Академи, Японы “Чикю” уран зохиолчдын
нийгэмлэг хамтран  “Солонгон гүүр” нэртэй хөтөлбөр хэрэгжүүлж буй бөгөөд
монголоос 32,  японоос 34 нийт 66 яруу найрагчдын бүтээл орсон томоохон
бүтээлийг хэвлэн гаргажээ. Антологи  монгол, англи, япон гурван хэлнээ,
гэрэл зураг намтрын хамт гарсан байна. Уг антологид орсон бүтээлүүдийг
хоёр талын орчуулагчид харилцан орчуулсан бөгөөд орчуулагч Кае Морий,
М.Мөнхзаяа, Д.Шинэбаяр, Норико Мизусаки, Саймон Вэккхам Смит нар
ажилласан аж. Цаашид “Солонгон гүүр” хөтөлбөрийн хүрээнд хоёр орны яруу
найрагчдын форум, аялал, уулзалт, уран зохиолын солилцоо зэрэг олон талт
нилээд ажил хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Уг хөтөлбөрийн эхний ажил
болох энэхүү антологи нь хоёр орны яруу найрагчид харилцан бие биенийхээ
оюун санааны ертөнцөд аялах боломж нээж байгаа аж.  Түүнчлэн  монгол,
япон хэл сурагч хүмүүст харьцуулж унших гарын авлага ч болж болно гэж
ном бүтээгчид ярилаа. Сонирхуулахад, энэ сарын 28-нд  Интер Ном их
дэлгүүрт уг номын нээлт болох юм байна.
Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж