Сургууль, цэцэрлэгүүдэд шалгалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Сургууль, цэцэрлэгүүдэд шалгалт хийжээ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар нийслэлийн зарим ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хандив хуримтлалын төвлөрүүлэлт, зарцуулалтын байдалд хийсэн шалгалтын дүнг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар танилцуулжээ. Шалгалтаар 22 сургууль, 15 цэцэрлэгийн багш, удирдлагууд сурагчдаас тодорхой хэмжээгээр  мөнгө татдаг болох нь илэрсэн аж. Зөрчил дутагдлын дийлэнх нь эцэг эхчүүдээс мөнгө бэлнээр авч данс тооцоо хөтлөлгүй зарцуулсан байжээ. Тэд ихэвчлэн эрдмийн баяр,  тэмдэглэлт  ой,  урсгал засвар зэрэг шалтгаанаар хандив авдаг болох нь илэрчээ. Түүнчлэн Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Сангийн сайдын хамтарсан журамд бүх сурагчдаас тэгшитгэсэн байдлаар мөнгө хурааж болохгүй гэсэн заалтыг шалгалтад хамрагдсан бүх сургууль, цэцэрлэг зөрчсөн аж. Уг журамд зааснаар хандивын мөнгийг зөвхөн  номын сан баяжуулах, сурах орчинг сайжруулахад  зарцуулах ёстой юм байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж