“UB DIVAS” удахгүй дэлгэцнээ гарна

Хуучирсан мэдээ: 2010.04.26-нд нийтлэгдсэн

“UB DIVAS” удахгүй дэлгэцнээ гарна

“KНАGAN” films-ын уран бүтээлчид “UB DIVAS” буюу “Улаанбаатарын дуучин бүсгүйчүүд” нэртэй цоо шинэ олон ангит уран сайхны киноны ажилд орлоо. Уг кино нь 16-аас дээш насны бүх хүмүүст зориулагдан хийгдэж байгаа бөгөөд 15 ангитай, нэг анги нь 30-35 минутын хооронд үргэлжлэн гарна. Гурван найз бүсгүй болох Ариунаа, Солонго, Номин нарын хөгжилтэй бөгөөд адал явдлаар дүүрэн амьдрал нь санамсаргүй байдлаар Маргад хэмээх залуутай танилцсанаар телевизийн олон ангит уран сайхны кино эхэлнэ. Уг киноны ерөнхий найруулагчаар АНУ-д бүтээгдсэн “МАРГААШГҮЙ” уран сайхны киноны найруулагч  Э. Оргил, продюсерээр Г. Урамбаяр нар ажиллаж байна. Харин киноны гол дүрүүдэд дуучин С. Марта, “Дурлалын золиос”, “Их төрийн голомт”, “Надтай гэрлээч” зэрэг кинонуудад туслах жүжигчнээр тоглож байсан жүжигчин Ц. Наранханд болон  бусад залуу жүжигчид оролцон тоглох юм. Энэхүү олон ангит уран сайхны кино нь залуусын нөхөрлөл, хайр дурлал, зөрчилдөөн, адал явдлыг орчин үеийн залуусын бодит амьдралаас сэдэвлэсэн шинэлэг бүтээл болгохоор зорин ажиллаж байгаа юм байна. Одоогоор “UB DIVAS” телевизийн олон ангит уран сайхны киноны зураг авалт эхэлж байгаа ба ирэх зургаадугаар сард үзэгчдийн хүртээл болно.
Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж