Хятадууд гал асуусан иргэнийг зэрлэгээр хөнөөж

Хуучирсан мэдээ: 2010.04.26-нд нийтлэгдсэн

Хятадууд гал асуусан иргэнийг зэрлэгээр хөнөөж

Дорноговь аймгийн Айраг
суманд Хятадууд манай улсын нэгэн иргэний амъ насыг зэрлэгээр хөнөөжээ.
Өнгөрсөн баасан гаригт Хятадын хөрөнгө оруулалттай "Бар цагаан" жонс
олборлох уурхайд Хятадууд Монголчуудыг машинаараа хөөж, нэг хүний аминд
хүрч, 10 гаруй хүнийг гэмтээсэн байна. Хэргийн дараагаар тухайн иргэн
амьд байсан ч хятадууд машинаараа дээгүүр нь дахин дахин гарч, чирч бууж
очоод зодсон гэнэ. Харин машинд шүргүүлсэн, мөргүүлсэн, дайруулсан 10
гаруй иргэн сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Бид хэрэг явдлын тухай
тодруулахаар аймгийн Засаг дарга П.Ганхуяг, сумын Засаг дарга руу
залгасан ч тэд утсаа салгасан байв.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж