“Robovie R3” робот бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.26-нд нийтлэгдсэн

“Robovie R3” робот бүтээжээ

“ATR” болон “VStone” компаниуд хамтран “Robovie R3” нэртэй дундаж өндөртэй хүнтэй ойролцоо хэмжээтэй роботыг өндөр настан болон тахир дутуу, хэвтрийн хүмүүст туслах зорилгоор бүтээсэн байна. Түүнчлэн уг роботыг их дэлгүүр, томоохон супермаркетад ашиглах боломжтой бөгөөд 2.5 км/цагийн хурдтай хөдөлж, шалны гадаргууг мэдэрч, бага зэргийг саад тотгорыг төвөггүй давж гарах чадвартай юм. Гадаад үзэмж, царай төрхийн хувьд дотно сэтгэгдэл төрүүлэхүйц уг роботын их биед 11 ширхэг мэдрэгч байрлах ба нүдэнд зориулж хоёр USB камер, чихэнд зориулж мөн хоёр моно микрофон, дээр нь чанга яригч болон орон зай мэдрэх лазер мэдрэгч суурилуулсан байна. “Robovie R3” робот нь хөдөлгөөний хувьд хязгаарлагдмал бус, мөн гар нь жижиг биетийг ч атгах чадвартай юм. Гэрийн нөхцөлд асаргааны зориулалтаар ашиглаж болох уг робот 3.8 сая иен буюу 41 мянган ам.долларын үнэтэй ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж