Иран 600 саяын заргаа авлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.26-нд нийтлэгдсэн

Иран 600 саяын заргаа авлаа

Их Британийн Батлан хамгаалах яамны төв байр. Гэрэл зургийг Londoneye

Гаага хотын арбитрийн шүүх Засгийн газрыг нь Иранд 600 сая ам.доллар төлөх ёстой гэж шийдвэр гаргасныг Их Британийн Батлан хамгаалах яам баталж байгааг энэ сарын 25-ны өдөр BBC News мэдээлжээ.
Төлбөр нь 1970-аад оны сүүлчээр хийгдсэн зэвсгийн наймааны нөхвөрийн мөнгө юм байна. Британийн Засгийн газар Ираны сүүлчийн шахтай хэдэн мянган танкийн наймаа хийх гэрээ байгуулаад урьдчилгааг нь авсан байлаа. Гэвч 1979 исламын хувьсгалаар Шахыг түлхэн унагасан учир наймаа хийгдээгүй үлджээ.
Дараа нь Ираны Засгийн газар мөнгөө буцаан авахын тулд шүүхээр заргалдсан юм. Их Британийн төлөөлөгчид гэрээний дагуу авансийг буцаах эрхгүй гэж байсан боловч заргыг алдлаа. Австралийн АВС агентлагийн мэдээгээр  Иранд өгөх ёстой мөнгийг дансанд нь оруулжээ. Гэхдээ Их Британийн Засгийн газар Ираны цөмийн хөтөлбөртөй холбоотой Европын банкуудад тавигдсан хориг цуцлагдангуут тэр мөнгийг  төлнө гэсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж