Ахмад дайчдыг машин дайрав

Хуучирсан мэдээ: 2010.04.26-нд нийтлэгдсэн

Ахмад дайчдыг машин дайрав

Дэлхийн  нэгдүгээр дайны үеэр Австрали, Шинэ Зеландын цэрэг Туркт буусаны 95 жилийн ойд зориулсан  цэргийн парад Мельбурн хотноо болжээ. Энэ үеэр цэргийн хуучин ачааны машин ахмад дайчдын  зогсож байсан газар луу  удирдлага алдан орж ирсний улмаас 70-80 настай долоон ахмад дайчид хэлмэгдэж, тэдний дөрвийх нь бие нь муу байгаа тухай АВС мэдээлэв.
TVNZ  харин найман хүн уг осолд дайрагдсанаас хоёр нь сэхээн амьдруулахад байгаа гэнэ. Тэд бүгд Цейлоны хуучин цэргийн эвслийнхэн байна. Гэрч нарын яриагаар дэлхийн хоёрдугаар дайны үеийн автомашин ахмадын цувааны ард явж байснаа гэнэтхэн хурдаа нэмэн эгнээг дайрчээ. Урьдчилсан мэдээгээр ослын шалтгаан нь техникийн саатал болсон байна. Уг машиныг Цейлоны цэргийн ахмад айчдын холбооны нэг гишүүн жолоодож явсан гэнэ.
Энэ баярын өмнөхөн бямба гаригт бас нэг осол гарлаа. Шинэ Зеландад Вьетнамын дайны үеийн нисдэг тэрэг унаж гурван хүн үрэгдэн нэг нь шархадсан байна.
Туркт буусаны өдөр (Anzac Day) нь Австрали ба Шинэ Зеландын үндэсний баяр юм. Антантын цэргийнхэн 1915 оны дөрөвдүгээр сарын 15-нд Галлиполийн десантын ажиллагааг эхлүүлсэн ба  хүнд тулалдааны үеэр 10 мянга гаруй австраличууд ба шинэ зеландчууд амиа алджээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Anzac Day нь дайн тулаанд амь үрэгдсэн бүх австрали, шинэ зеландчуудын дурсгалын өдөр болгон тэмдэглэгдэж ирсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж