
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама эхнэр Мишель Обамагийн хамт богино хугацааны амралтаар Хойд Каролина мужийн Ашвилл хотод иржээ. Энд АНУ-ын Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай хоёр хүүхэдгүйгээр хоюулхнаа амарч байна.
Хосууд эхлээд ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ирж байсан барбекю-ресторан болох “12 Bones Smokehouse”-д орцгоов. Тэр хоёр уламжлал болсон шарсан гахайн хавирга, бяслагтай гоймон, ногоон зоог, жигнэсэн шош ба пудинг, эрдэнэ шошийн талх ба цай захиалжээ. Дараа нь тэр хоёр рейнжерүүдээр үдүүлэн Аппалачи уулын хамгийн цуутай Цэнхэр нуруунд гарахаар явцгаасан байна.
Тэдний замд нэгэн хөгшин эмэгтэй тааралдаад “та нар миний бодож байгаа хүмүүс мөн үү?” гэсэн үг сонсоцгоожээ. Ууланд аяласны дараа ерөнхийлөгч гольф тоглосон гэнэ. Тэр хоёр Америкийн арван ерөнхийлөгчийг хүлээн авч байсан зуун жилийн түүхтэй Grove Park Inn зочид буудалд буудалласан байна. Ням гаригт Обамагийнхан Баруун Виржиниа мужийн Беркли хотод хэдэн долоо хоногийн өмнө уурхайн ослоор амь үрэгдсэн уурхайчдын дурсгалын хөшөөнд очсон байна.