
Азербайжаны зүгээс шинэ занал гарч ирсэн болоод Турктэй эвлэрэх бүтэлгүй оролдлогын дараах хэд хоног өнгөрсөний эцэст Армяны ард түмэн Османы эзэнт улсад армянчуудыг хоморголон хядсаны 95 жилийн ойг тэмдэглэж байна.
Турк, Армяны удирдлага хэдэн арван жилийн дайсагналд төгсгөл тавихаар хоёр талын хилийг нээх тухай ба харилцаа тогтоох урьдчилсан протоколд гарын үсэг зурцгаасан юм. Гэвч уг гэрээг батлахад хоёр орны парламент томоохон саадтай учирлаа. Өнгөрсөн пүрэв гаригт Туркийн талаас шаардлага тавьж эхлээд армянчууд Уулын Карабахын талаар Азербайжантай энхийг гэрээ байгуул гэсэн учир Армяны парламент баримт бичгийг батлах ажиллагааг зогсоосон байна. Армянтай харилцаагаа сайжруулахаар Турк хүчин чармайлт гаргаж байгаа нь Азербайжаны сэтгэлд үл нийцсэн юм. Учир нь Уулын Карабахад хяналтаа тогтооход тал дээр Туркийн дэмжлэгийг бууруулна гэж Азербайжаны тал үзэж байна.
Энэ баасан гаригт Азербайжаны Батлан хамгаалахын сайд түүний мэдлийн арми нь Армяны ямар ч цэгт цохилт хийж чадна гэж хэлсэн нь хоёр орны хоорондын харилцааг улам муутгажээ.