Жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-ны өдрийг Дэлхийн эрүүл мэндийн өдөр болгон тодорхой сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ удаа Дэлхийн эрүүл мэндийн өдрийг “Хотжилт ба эрүүл мэнд” ерөнхий сэдвийн дор тэмдэглэж байна. ДЭМБ-аас зарласан “1000 хот-1000 амьдрал” аянд Монгол Улс нэгдэж, энэ сарын 10-ны өдрийг “Автомашингүй өдөр” болгон зарлаж байгаа бөгөөд мөн Дархан, Эрдэнэт, Дундговь аймгийн удирдлагууд орон нутагтаа тус өдрийг зохион байгуулжаар болжээ. “Автомашингүй өдөр”-өөр олон нийтийг хамарсан спорт, урлагийн арга хэмжээ, бүх нийтийн алхалт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, мэдээлэл сурталчилгаа зэрэг олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Ц.Хишиг