“Avatar” DVD, Blu-ray-ын түүхэнд шинэ хуудас нэмлээ

Хуучирсан мэдээ: 2010.04.26-нд нийтлэгдсэн

“Avatar” DVD, Blu-ray-ын түүхэнд шинэ хуудас нэмлээ

Оскарын наадмаас гурван шагнал хүртсэн найруулагч Жеймс Камеруны “Avatar” киноны DVD худалдаанд гарснаас хойш ердөө дөрөв хоногийн дотор нэгэн шинэ амжилт тогтоолоо. “20th Century Fox Home Entertainment” компанийн мэдэгдсэнээр өнгөрөгч пүрэв гаригаас эхлэн худалдаалагдаж эхэлсэн “Avatar” киноны DVD болон Blu-ray диск Хойд Америкийн хэмжээнд дөрөв хоногийн дотор 6.7 сая хувь борлогдсон гэнэ. Харин борлуулалтын дүнг тооцож үзвэл 130 сая ам.долларт хүрчээ.

Өмнө нь 2008 онд худалдаанд гарсан “The Dark Knight” киноны Blu-ray диск 2.7 сая хувь борлогдож байжээ. Сануулахад, Blu-ray нь DVD-тэй харьцуулахад дүрслэл, графикийн хувьд илүү өндөр нягтаршилтай, өндөр төвшний технологи бөгөөд тусгай тоглуулагчаар уншдаг юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж