Ц.Сарнай Beyonce-г дуурайдаг уу?

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Ц.Сарнай Beyonce-г дуурайдаг уу?

“Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнайг үзэгчид “Монголын Beyonce” хэмээн нэрлэх болсон. Учир нь дэлхийд алдартай дуучин Beyonce-тэй дуучин Ц.Сарнай нэлээд төстэй төдийгүй стиль, имижээрээ адилхан харагддаг аж. Тиймээс хэвлэлүүдэд “Ц.Сарнай алдарт дуучин Beyonce-гээс үлгэр жишээ авч, дууриадаг” хэмээн бичих болсон. Тэдний “Number One” тоглолтын үеэр дуучин бүсгүй Beyonce-гийн дуунаас дуулсан нь бүр ч нэрмээс болсон биз.

Харин дуучин Ц.Сарнай “Би Beyonce-гийн дуунуудад дуртай. Гэхдээ хувцаслалтын хувьд манай хамтлагийнхан өөрсдөө л стиль имижээ тодорхойлж байна. Эмэгтэй хүн чинь цаанаасаа нэг мэдрэмжтэй байдаг ш дээ. Тиймээс нэг нэгэндээ зөвлөх, эсвэл найз нараасаа зөвлөгөө аваад өөрсдийнхөө стиль, имижийг бүрдүүлдэг. Тоглолт, клипний хувцсаа бид хоорондоо ярилцаж байгаад загвараа гаргаж хийлгэдэг. Тиймээс хэн нэгнийг дууриах шаардлага байхгүй” гэсэн юм.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж