
Холливудын дур булаам бүсгүйчүүдийн нэг Jeniifer Aniston, “Oscar”-ийн шагналт жүжигчин Nicole Kidman нар хамтран кинонд тоглох болжээ. Тэдэнтэй хамт хамгийн алиа, хошин Adam Sandler гол дүр бүтээх аж. Найруулагч Dennis Dugan-ы бүтээж буй “Just Go with It”хэмээх инээдмийн, хайр дурлалын сэдэвт энэхүү киноны зураг авалтыг Хавайд авч байна. Киноны үйл явдал Хавайд өрнөх бөгөөд ирэх оны хоёрдугаар сарын 11-нд АНУ-д нээлтээ хийхээр төлөвлөөд байгаа юм. Жүжигчин Brad Pitt-ийн экс эхнэр Jennifer Aniston, Tom Cruise-ийн экс эхнэр Nicole Kidman нар энэ кинонд хамтран тоглож байгаа нь Холливудад нэлээдгүй шуугиан тариад байгаа аж. Сонируухалад энэ кинонд жүжигчин Adam Sandler-ийн охин бас нэгэн дүрийг бүтээж байгаа гэнэ. Киноны уран бүтээлчид “Just Go With It” киног тун сонирхолтой болно хэмээн амалж байгаа, кино зураг авалт ирэх сараас Лос-Анжелес хотод үргэлжлэх юм байна.
М.Урин