Испанийн теннисчин Фернандо Вердаско 6-3; 4-6; 6-3 харьцаатай Шведийн Робин Содерлинг буулган авснаар Барселоны нээлттэй тэмцээнээс аваргын цом хүртлээ. Ийнхүү тус тэмцээнд найм дахь жилдээ дараалан испанийн тамирчид түрүүлж байгаа юм. Тодруулбал, 2003 онд Карлос Моя, 2004 онд Томми Робредо, улмаар сүүлийн таван жилд Рафаэль Надаль дараалан түрүүлжээ. Вердаско тоглолтын дараа “Би энэ тэмцээнд түрүүлсэндээ үнэхээр их баяртай байна. Би уг нь тэмцээнд оролцох ёсгүй байсан, гэвч надад боломж олдож, тэмцээнд оролцоод зогсохгүй түрүүллээ. 15 настайгаасаа эхлээд л эндхийн талбайд бэлтгэлээ хийж байсан. Барселоны нээлттэй тэмцээнийг үзэх нь надад их сайхан санагддаг байж билээ” хэмээн ярьжээ.
С.Цэлмэг
С.Цэлмэг