Газрын тосны єрємдлєгийн байгууламж дэлбэрчээ

Хуучирсан мэдээ: 2010.04.26-нд нийтлэгдсэн

Газрын тосны єрємдлєгийн байгууламж дэлбэрчээ

Дэлхийн хамгийн том
далай тэнгисийн єрємдлєгийн гvйцэтгэгч болох Transocean LTD. компаний
эзэмшлийн нэгэн єрємдлєгийн байгууламж 2010 оны 4-р сарын 20-ны єдєр
дэлбэрчээ. Deepwater Horizon хэмээх энэхvv газрын тосны єрємдлєгийн
байгууламж нь Мексикийн буланд, Louisiana-гийн эргээс 66 км-ын зайд
байрладаг байсан юм байна. 2009 оны 12-р сард єрємдлєгийн тvvхэн дэх
хамгийн гvнзгий єрємдлєгийг хийсэн энэ байгууламжинд орон нутгийн цагаар
vдшийн 22 цагийн vед гал гарч дэлбэрсний улмаас тэнд ажиллаж байсан 126
хvнээс 7 ажилчин нь маш хvнд бэртэж, 11 ажилчин ор сураггvй алга болоод
байгаа аж. Тухайн vед vйл ажиллагаа нь цооногийн нээлтийн эцсийн шатанд
явж байсан ба маш болгоомжтой ажиллагааг шаарддаг энэ ажиллагааны vеэр
цооногоос хий алдагдсанаар гал гарсан юм байна. Дэлбэрэлтээс зугтаж амь
гарсан хvмvvс тэдэнд энэхvv гэнэтийн дэлбэрэлтээс амьд гарахад ердєє
тавхан минутын хугацаа байсан гэж мэдэгдэж байгаа юм. Тусламжийн хєлєг
онгоцнууд байгууламжийн галыг унтраахаар ус шvрших гэх мэт оролдлого
хийсэн ч амжилтгvй болж, галд бvрэн автсан тєдийгvй єчигдєр буюу 22-ны
єдєр Deepwater Horizon байгууламж далайн усанд 1500 метрийн гvнд живсэн
байна. Ор сураггvй алга бологсдын хувьд АНУ-ын эргийн хамгаалалтын
албаныхан томоохон хэмжээний эрлийн ажиллагааг дєрвєн нисдэг тэрэг,
дєрвєн эргийн хамгаалалтын завь, нэг нисэх онгоцны тусламжтайгаар
гvйцэтгэж байгаа ажээ.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж