Фуд гэрэл зурагчдын амттай бvтээлvvд

Хуучирсан мэдээ: 2010.04.26-нд нийтлэгдсэн

Фуд гэрэл зурагчдын амттай бvтээлvvд

Уншигч таны амралтын єдрийн амар амгаланг эрж, гэр бvлийнхэнтэйгээ
єнгєрvvлэх амьдралын тань торгон агшин бvрт зориулан фуд гэрэл зурагчдын
арааны шvлс асгарам, хайртай хvмvvстээ сайхан хоол хийж єгєєд, хамтдаа
зооглох хvслийг єдєємєєр зургуудыг хvргэж байна. Эндээс та бvхэн
амьдралынхаа 10 гаруй жилийг гэрэл зурагт зориулсан амьдралын хэв маяг,
хоол, косметик гэсэн чиглэлvvдээр уран бvтээлээ туурьвидаг зурагчин
Andrew McCaul болон Cindy Leszczynski –гийн Sprouted Kitchen блогноос
авсан бvтээлvvдийг тольдох болно. Манхеттен дэхь єєрийн студидээ хоолонд
зориулсан багагvй орон зайг бий болгож, “фуд-фото”-ны ертєнцєд єєрийн
гэсэн байр суурийг бий болгосон Andrew McCaul нь маш олон алдартай
сэтгvvлvvдтэй хамтарч ажилладгийн дотор Town and Country, In Style, Food
and Wine, New York Magazine зэргийг дурьдвал зохино. Харин Cindy
Leszczynski-ийн хувьд єєрийн блогоороо хvмvvст эрvvл зєв хооллолтын
зєвлєгєєг єгч, улирлын хооллолтын ашиг тусыг хvvрнэхийн сацуу тємс, мах
хоёроос аль болох татгалзах хэрэгтэйг гэрэл зургуудаараа дамжуулан
хvргэдэг байна. За ингээд дэлгэцэндээ ойртон сууж, эрvvл бєгєєд амтлаг
хоолны ертєнцєєр аялж, нvдээрээ “амталцгаая”.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж