“ASUS”, “Velocity Micro” нар таблет компьютераа танилцуулав

Хуучирсан мэдээ: 2010.04.26-нд нийтлэгдсэн

“ASUS”, “Velocity Micro” нар таблет компьютераа танилцуулав

Ирэх зургадугаар сард болох “Computex 2010” үзэсгэлэнгийн үеэр “Asustek” компани ASUS Eee Pad хэмээх таблет компьютераа хэрэглэгчдэдээ өргөн барих болсон талаар тус компанийн захирал Жерри Шен мэдэгджээ. Түүний хэлснээр Eee Pad таблет компьютер нь “Apple”-ын iPad-д байхгүй USB оролт, өөр дээрээ суурилсан вэбкамер болон Adobe Flash зэргийг багтаасан байх гэнэ. “Asus” компанийн шинэ таблет нь Android үйлдлийн системтэй, 4-7 инчийн хэмжээтэй байх бөгөөд 2010 оны гуравдугаар улиралд 479-510 ам.долларын үнээр худалдаалагдаж эхлэх аж.

Харин “Velocity Micro” компанийн Cruz таблетийн тухайд мөн Android үйлдлийн системтэй байх ба Adobe Flash-ыг дэмжиж ажиллах юм. Cruz таблет компьютер нь 4:3 болон 16:9 цэгийн ратио тохируулгатай мэдрэгчтэй дэлгэцтэй ба 800MHz процессортой, мемори картыг дэмжиж ажиллах чадвартай, мөн USB оролттой юм. Харин үнийн тухайд 300 ам.доллараас хэтрэхгүй байх гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж