
Дорнод, Сүхбаатар аймгуудад өвөлжилтийн байдалтай танилцах, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн байдалтай танилцаж иргэд хөдөлмөрчидтэй биечлэн уулзаж хамтарсан засгийн газрын үйл ажиллагаатай танилцуулах мөн салбарынхаа чиглэлээр танилцуулга өгөх, хөдөлмөрчдийн асуултанд хариулж санал бодлыг нь сонсох, тэдний санал хүсэлтийг нэгтгэж засгийн газрын хуралдаанд оруулах зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулсан ажээ. Мөн Улсын тэргүүний фермер ,Улсын тэргүүний малчин , Улсын тэргүүний тариаланч гэсэн шагналуудыг Сар шинийн өмнө тухайн малчин тариаланчын гэрт гардуулж өгдөг уламжлалын дагуу улсын сайн малчин цолыг хүртсэн малчдад уг шагналыг гардуулсан юм.
Уулзалтын үеэр иргэдээс шүлхий өвчин гарсантай холбогдуулан гаргасан Засгийн газрын 244-р тогтоолыг эргэн харж, хориг тавьсан хугацааг наашлуулах цаашлаад уг хоригийг цуцлуулах талаар санал тавихад есдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 12 хүртэлх зургаан сарын хугацаатай энэхүү хоригийг МХЕГ , Онцгой байдал болон холбогдох газруудын ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж, засгийн газрын хуралдаанд оруулж ойрын хугацаанд цуцлуулна гэсэн хариултыг өглөө. Мөн шүлхий өвчний үеэр ариутгал постод ажиллаж байсан иргэдийн цалин хөлсийг Цагаан сараас өмнө яаралтай шийдвэрлэж өгөхийг иргэдийн зүгээс хүсч байлаа.