Фроч дэлхийн аваргын бүсээ Кесслерт алдлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.26-нд нийтлэгдсэн

Фроч дэлхийн аваргын бүсээ Кесслерт алдлаа

Төрөлх Дани улсдаа Британийн Карл Фрочийг онооны зөрүүгээр буулган авснаар Миккел Кесслер WBC буюу Дэлхийн боксын зөвлөлийн дунд жингийн шинэ дэлхийн аваргаар өргөмжлөгдлөө. Бямба гаригийн үдэш Хернинг хотын “MCH Messecenter”-т болсон хоёр тамирчны тулаан 12 раунд үргэлжилж, шүүгчдийн 100 хувийн саналаар Кесслер ялалт байгуулжээ. Өмнөх 26 тулаандаа нэг ч ялагдал хүлээгээгүй 32 настай Фроч тулааны эхнээс л тавгүй байгаа нь мэдрэгдэж байв. Тулааны эцэст шүүгчид Кесслерийн төлөө 117:111, 115:113, 116:112 гэсэн оноо өгчээ. Ийнхүү нутгийнхаа дэвжээнд өрсөлдөгчөө буулган авснаар Кесслер WBA-ын дэлхийн аваргын бүсээ Андре Уордод алдсанаас хойш таван сарын дараа дахин дэлхийн аварга болж байгаа юм.
Тулааны дараа Карл Фроч “Ялагдсандаа үнэхээр гутарч байна. Би ямар нэг шалтгаан тоочиж, өөрийгөө өмөөрөхийг хүсэхгүй байгаа ч хэрэв би өөрийнхөө төрөлх хотод тулалдсан бол шүүгчдийн дүн эсрэгээр гарах байсан” гэжээ.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж