Израйль iPad-ын хоригоо цуцлав

Хуучирсан мэдээ: 2010.04.26-нд нийтлэгдсэн

Израйль iPad-ын хоригоо цуцлав

“Apple” компанийн iPad таблет компьютерийг хилээр нэвтрүүлэхийг хориглоод байсан Израйль энэхүү хоригоо цуцалж, хэрэглэгчид гаалийн ажилтнуудад хураалгаж магадгүй гэж санаа зоволтгүйгээр хил нэвтрэх боломжтой болсныг мэдэгджээ. Тус улсын харилцаа, холбооны яамны мэдэгдсэнээр iPad таблет компьютерийн дотоод эд ангид нарийн шинжилгээ хийсний дүнд хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн байна. Уг шинжилгээнд “Apple” компанийн баг, олон улсын лаборатори болон Европын мэргэжил нэгт инженерүүд оролцсон бөгөөд iPad Израйлийн стандартад нийцнэ гэдгийг баталсан ажээ.

Өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд Израйль руу нэвтрэх гэсэн зочид, жуулчдын биедээ авч яваа iPad зөөврийн компьютерийг гааль дээр хураан авч байсан бөгөөд Израйлийн албаны хүмүүсийн хэлснээр уг төхөөрөмжийн Wi-Fi буюу утасгүй интернэтэд холбогдох стандарт нь Израйлийнхтай /Европынхтой мөн ижил/ тохирохгүй учир хилээр нэвтрүүлэхийг хориглох болсон юм. Гэхдээ тухайн үд Израйлийн харилцаа, холбооны яамны хэвлэлийн төлөөлөгч Ешель Шави мэдэгдэхдээ энэхүү хориг нь Европын зах зээлд бус зөвхөн АНУ-д зориулж гаргасан хувилбарт хамаарагдана гэдгийг онцолж байжээ.

iPad-ыг хилээр нэвтрүүлэхийг хориглосон явдалд тус улсын компьютер хэрэглэгчид ихээхэн шүүмжлэлтэй хандаж байсан бөгөөд засгийн газрын зүгээс мөн хоригийг болиулах талаар харилцаа, холбооны яамтай холбогдсон байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж