Тампо: Эцэсийн шийдвэр

Хуучирсан мэдээ: 2010.04.26-нд нийтлэгдсэн

Тампо: Эцэсийн шийдвэр

За бууд! хурдан бууд!
буудахгүй бол бид хүүхэдийг чинь буудлаа шүү
гэж Дон Адмиралдог хэлэхэд нь Тампо чичигнэсэн гараа дээш өргөн өмнөө
сөгдөн сууж айсан харцаар өөрийг нь цоо ширтэх нэгэн эрийг харав. Энэ
бүхэн миний буруу, хэзээ нэгэн цагт ийм юм болохыг би мэдэж байсан
гэхдээ л энэ замыг сонгосон харин яагаад энэ бүхэнд миний хүүхэд
оролцох ёстой гэж өөр өөртөө бухимдан хүүхэдийнхээ зүг харвал хүүхэд нь
тэртээ өрөөний нөгөө буланд юу болж байгаа эс ухааран тоглоомнуудтайгаа
ярилцан сууна. Юу ярьж байгаа нь сонсогдохгүй боловч аз жаргалаар
дүүрэн цангинатал инээж, өрөөг хөөр баясалаар дүүргэнэ, би үнэхээр
охиноо алдаж чадахгүй хэмээн Тампо амандаа үглээд эцэсийн удаа өөрийнх
нь гарт нь алагдах гэж байгаа хохирогчруугаа харвал одоо тэр нэгэнт
үхэлтэйгээ эвлэрсэн бололтой тогтуун тайван нүдээр түүнийг хараад
өөрийг нь харж байгааг мэдсэн бололтой бага зэрэг толгой дохив.

Магадгүй тэр хүүхэдийг нь өөрийг нь өрөвдсөн байх. Тампо тэр хүний
талаар юу ч мэдэхгүй гагцхүү үхэх ёстой нэгэн гэдэгийг нь л мэднэ,
яагаад гэдэгийг нь ч мэдэхгүй магадгүй гагц өөрөөс нь болж ч байж
магадгүй гэж бодохоос уруулд нь цус амсагдана. Дон Адмиралдо хоолойгоо
засахад нь эргэж харвал одоо эхэл гэсэн харцаар ширүүн харахад нь Тампо
би эцэсийн үгийг нь сонсмоор байна болох уу!? гэхэд дураараа бол харин
хурдлаарай бид нар тийм ч тэвчээртэй биш гэдэгийг чи мэдэж байгаа
биздээ гээд өвөрөөсөө навчин тамхи гаргаж ирэн амандаа зуулаа. Энэ бол
цаг хугацааны хэмжүүр Дон хэзээ үүнийгээ далд хийнэ тэр бол өгөгдсөн
хугацааны төгсгөл байдаг, байсаар ч байсан, байсаар ч байх биз.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж