“ Шилдэг менежер” болжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

“ Шилдэг менежер” болжээ

Сүүлийн  жилд Баруун-Урт сум төдийгүй аймаг даяар бүтээн байгуулалтын их ажлыг өрнүүлж үүнийг дагаад Аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын ачаалал нэлээд ихэссэн. Хотын  “А” зэрэглэлийн бүсэд оршдог хуучирч муудсан барилгуудыг нурааж оронд нь цэвэр бохир усанд холбогдсон тохилог орон сууцнууд, стандартын шаардлага хангасан барилга байгууламжийг ихээр барих, газар өмчлөлийн асуудлыг яаравчлах гээд  хот төлөвлөлтөнд нэлээд анхаарч ирлээ. Хэдийгээр хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаа ч иргэдийн зүгээс нэлээдгүй саад бэрхшээл, эсэргүүцэлтэй тулгарч байдаг Газрын албаныхан энэ жилийн хийсэн бүтээсэн ажил, ололт амжилтаа дүгнүүлээд удаагүй байна.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газраас жил бүр уламжлал болгон Улсын хэмжээнд ажил үйлсээрээ тэргүүлэгч салбар нэгж, хүмүүсийг шалгаруулдаг. Энэ жил Сүхбаатар аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар системдээ зургадугаар байр эзэлсэн байна. Уг газрын дарга Ч.Ганзориг системийнхээ хэмжээнд бүтээлч санаачлагатай ажилласан амжилтыг үзүүлж “Шилдэг менежер” шагналыг энэ сарын 21-нд  хүртжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж