
Өдгөө Германы “Баейрн Мюнхен” клубт алба хашиж буй Рибери өнгөрсөн хавар Германы нэгэн зочид буудалд франц, мороккогийн ирлийз Захияг дагуулан орж, шөнөжин цэнгэсэн бөгөөд дараа нь түүнд 3000 ам.доллар өгөөд хожим нь Францад дахин учирч, дээрх байдал давтагдсан байна. Захиягийн цагдаа нарт өгсөн мэдүүлгийн дагуу тэрбээр дээр дурдсан гурван тоглогчтой гурвуулантай нь “мөнгөөр унтсан” аж. Францын хуулийн дагуу 18 хүрээгүй охид бүсгүйчүүд биеэ үнэлэх нь хориотой байдаг байна. Захия Дехар өдгөө Францад амьдардаг бөгөөд 18 насныхаа төрсөн өдрийн баяыг Риберитэй хамт өнгөрүүлсэн боловч тэрнээс нэлээд хэдэн сарын өмнө тэд хэдийнэ янаг амрагийн харьцаатай болсон байжээ. Харин Риберигийн хэлснээр тэрбээр өнгөрсөн жил Захиятай хэд хэдэн удаа уулзсан гэсэн байна. Хэрэв түүний буруутай нь нотлогдвол Лалын шашны дагуу гурван жилийн хорих ял, мөн 60 мянган ам.долларын мөнгөн торгуул хүлээх юм.
Парис дахь эх сурвалжийн мэдээгээр шүүгч Андре Дэндо Рибериг яллаагүй боловч яллах магадлал өндөр байгааг мэдэгдсэн байна. Рибери өөрөө түүнийг насанд хүрээгүй байсныг мэдээгүй хэмээн “гүрийж” байгаа юм. Харин Захиягийн тухайд энэ жилийн хоёрдугаар сарын 28-нд 18 нас хүрчээ.
Сонирхуулахад, 2007 онд “Бавари”-д зарагдсан Рибери хайрт бүсгүй болох франц, алжир гаралтай Вахибатайгаа гэрлэхийн тулд лалын шашинтан болсон бөгөөд хосууд өдгөө хоёр охинтой ажээ.
С.Цэлмэг