Мэжик багийн сагсан бөмбөгийн үйл ажиллагааны ерөнхийлөгч Отис Смит сэтгүүлчдэд өглөөний бэлтгэлийн дараа хэлэхдээ Уиллиамс багийн дөрөвдэх холбон тоглогчоор байхыг хүсэхгүй болов уу гэжээ. Мэдээж багт нэг тоглолтонд хоёр л холбон тоглогч хангалттай. Уиллиамс өнгөрсөн улирал 82 тоглолтонд оролцсон боловч, энэ улиралд 16 тоглолтыг хийж 2,1 оноо 1,5 оновчтой дамжуулалтыг өгчээ. Уиллиамс өнгөрөгч 12-р сард 4 тоглолтыг бэртлийн улмаас өнжсөн бол энэ сарын эхээр 5 тоглолтыг хувийн шалтгаанаар өнжсөн гэж багийн зүгээс мэдэгдэж байсан билээ. Мэдээж талбайд гарахгүй байгаа тоглогчийн идэвх суларч байсан нь тодорхой. Хамгийн сүүлд Дэтройт Пистонс багт 103-96 харьцаатай хожигдоход Жэйсон Уиллиамс Орландо Мэжик багийн өмсгөлийг өмсөн сэлгээний сандалд 48 минутыг өнгөрүүлсэн юм.
Нэгэнт цагт гайхалтай дамжуулалтаараа дэлхийн хамгийн хүчирхэг лигийг байлдан дагуулж байсан шилдэг холбон тоглогчийн кариер хоёрдох удаагаа дуусч байгаа нь энэ биз ээ.