“Ман сити”-гийхэн машинаасаа болж торгуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.26-нд нийтлэгдсэн

“Ман сити”-гийхэн машинаасаа болж торгуулжээ

“Манчестер Сити” клубын таван тоглогч автомашиныхаа цонхыг хэтэрхий бараан бууралттай болгосон хэмээн торгуул хүлээжээ. Шей Гивен, Коло Туре, Шон Райт-Филипс болон Патрик Виейра, Стифен Аэйрлэнд нарыг бэлтгэлдээ ирэхэд нь замын цагдаа тэднийг тус бүрд нь 30 фунт стерлингээр торгосон байна. Тэднийг бэлтгэлдээ орохоор Каррингтоны автомашины зогсоолд машинаа парклах үеэр цагдаа тэднийг торгосон бөгөөд автомашиныхаа шилийг янзалж, асуудлаа шийдэх хүртэл цонхоо нээлттэй явахыг анхааруулжээ. “Ман сити” клубын удирдлага энэ хэрэгтэй холбоотойгоор холбогдох хүмүүсийг дуудаж, бэлтгэлийн үеэр автомашины хар бууралтыг янзлуулсан гэнэ.
Нэртэй авто үйлдвэрлэгчид тусгай хэрэглэгч, худалдан авагчдынхаа хувийн эрхийн асуудлыг хүндэтгэх үүднээс зарим автомашины цонхыг бууралттай болгох үйлчилгээ санал болгодог юм. Харин хуулийн дагуу жолоочийн болон зорчигчийн талын цонх гэрлийг 70 хувь, харин салхины шил 75 хувь нэвтрүүлж байх ёстой ажээ.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж