
Италийн зохион бүтээгч Мауро Леччи тансаг зэрэглэлийн спорт автомашин үйлдвэрлэгч Lamborghini-гийн автомашины үндсэн загвар, хэв маяг дээр суурилан тансаг, чамин хийцтэй дарвуулт онгоц бүтээжээ. Гадаад үзэмж, загвар дизайны хувьд мөрөөдлийн гэж болох Lamborghini дарвуулт онгоц нь 15 метр урт, дөрвөн метр өргөн, 3.8 метр өндөр. Дарвуулт онгоцыг хөнгөн, хурдан болгохын тулд Леччи carbon fibre гэх материал ашиглан өнгөлгөөг нь хийсэн байна. Тэрбээр мөн гурван өөр төрлийн хөдөлгүүр ашигласан бөгөөд интерьер дизайны хувьд урд хэсэгтээ амралтын тавцантай, хойд хэсэгт мөн хоёр тусдаа амралтын хэсэгтэй бөгөөд дарвуулт онгоцны дунд хэсэгт тэргүүн зэрэглэлийн унтлагын өрөө, зочны унтлагын өрөөний хамт байрлах ажээ.
С.Цэлмэг