Хуучирсан мэдээ: 2010.04.25-нд нийтлэгдсэн

Дөрөвдүгээр сарын 25

Дөрөвдүгээр сарын 25-ны баяр:

Эрх чөлөөний өдөр
Португалийн үндэсний баяр- Эрх чөлөөний өдөр. Хүн амын бүрэн дэмжлэгтэйгээр 48 жил оршин тогтнож байсан дарангуйлагч дэглэмийг 1974 онд унагажээ.  Дарангуйллын жилүүдэд хориотой байсан "Grвndola, vila morena…" (Хархан үст Грандола хотхон минь…) гэсэн дууны эхлэлийг "Ренашсенса" радиостанц эфирт 0:24 минутад цацсан нь цэргийнхний хөдлөх дохио болсон юм. Өдрийн 16:30-д хотын бүх стратегийн төвүүд цэргийнхний гарт орсон байлаа. Дарангуйлагч Марселу Каэтану тулаангүйгээр буун өгөв. Дараагийн өдөр нь бага зэргийн эсэргүүцэл гаргаж байсан тусгай албаныхан бууж өгсөн байна. Тэр өдрүүдэд ард түмэн гудамжинд гаран “Грандола”- дуулж цэргийнхний бууны аманд хадаасан цэцэг хийж байснаас түүхэнд энэ өдөр “Хадаасан цэцгийн өдөр” Revoluзгo dos Cravos гэж оржээ.

Дуу
Мөрчлөн буулгасан орчуулга
Grвndola, vila morena Хархан үст Грандола хот минь
Terra da fraternidade Ахан дүүсийн нутаг минь
O povo й quem mais ordena Хамгийн хэрэгтэй нь ард түмэн,
Dentro de ti, у cidade Хот минь, чамд.
Dentro de ti, у cidade Хот минь, чамд.
O povo й quem mais ordena Хамгийн хэрэгтэй нь ард түмэн,
Terra da fraternidade Ахан дүүсийн нутаг минь
Grвndola, vila morena Хархан үст Грандола хот минь

Em cada esquina um amigo Булан бүрт найз чинь
Em cada rosto igualdade Хүн бүрт тэгш эрх
Grвndola, vila morena Хархан үст Грандола хот минь
Terra da fraternidade Ахан дүүсийн нутаг минь

Ахан дүүс хотуудын өдөр
Дэлхийн ахан дүүс хотуудын холбооны шийдвэрээр (ДАДХХ) энэ өдрийг тэмдэглэдэг . ДАДХХ анх 1957 онд байгуулагдснаас хойш160 орны 3500 хотуудыг холбож өгдөг. Төв байр нь Парист байрладаг.

Италийн үндэсний баяр
Фашист дарангуйллаас чөлөөлсөн өдрийг өнөөдөр Итали тэмдэглэж байна. Фашист дарангуйлагч Бенито Муссолини 1943 оны дөрөвдүгээр сарын 25-нд Милан хотоос зугтсанаас хойш Италийн түүхэнд ардчиллын төлөөх зэвсэгт тэмцэл эхэлсэн юм. Немцүүдийн эзэлсэн Хойд Италид 1945 онд бүх нийтийн ажил хаялт ба зэвсэгт бослого эхэлжээ. Партизанууд ба босогчид холбоотны цэрэг орж ирэхээс өмнө хэдэн зуун хот сууринг чөлөөлсөн байлаа. Ром хотын 18 жилийн турш Бенито Муссолинийн өргөө байсан  “Торлониа” шилтгээний цэцэрлэгт Италийн холокостын музейг 2011 он гэхэд нээсэн байх ажээ.

Үйл явдал

1547 он. Томоохон түймэрт Москва хот бараг бүтэн шатжээ.

1792 он. Францын эмч Ж.Гильотены зохион бүтээсэн дээрээс унаж ирэх хүнд заазуураар цаазлах төхөөрөмжийг Парис хотноо ашиглажээ.

1822 он. Африкийн баруун эргийн Британийн колони байсан Сьерра-Леонд авчирсан Америкийн колончлогчдын нийгэмлэгийн боол негрууд тус нийгэмлэгийнхэний нутгийн омгийн удирдагчдаас худалдан авсан Месурада хошуунд Америкийн тугийн мандуулжээ. Ингэж тэр үеийн Америкийн Ерөнхийлөгч Жеймс Монрогийн нэрээр нэрлэсэн Монровия хот үндэслэгджээ. Америкийн цагаан арьстан залууст үзүүлж байгаа боолчлолын хор хөнөөлийг багасгах зорилгоор энэ хөтөлбөрийг Виргинийн газрын эзэдийн нийгэмлэг хийсэн байна. Хоёр жилийн дараа ийм маягийн суурингуудаас Либерия улс үүсчээ.

1898 он. Америк Испанид дайн зарлав. Тэр жилийнхээ намар ялагдсан Испани Америкийн мэдэлд Куба, Гуам, Пуэрто-Риког алдаж, Филиппинийг 20 сая ам.доллараар Америкт хүчээр заржээ.

1925 он. Германы армийн ерөнхий командлагч байсан Пауль фон Гинденбург Германы ерөнхийлөгчөөр сонгогджээ. Тэрээр парламентад  хоёр дахь удаагийн санал хураалтаар 48,5 хувийн санал авч 45 хувийн саналтай байсан Төвийн намын Вильгелем Марксийг ялжээ. Гинденбург дэлхийн нэгдүгээр дайнд гол шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байсан жанжнуудын нэг бөгөөд дараа нь Гитлерийг засгийн эрхэнд гаргасан хүн  юм.

1945 он.
Италийн эзлэгдсэн нутгуудад коммунист намын уриалгаар эхэлсэн бүх нийтийн ажил хаялт ард түмний бослого болон хувирав. Партизанууд болон босогчид фашистуудтай цус урсган тулалдаж холбоотны цэрэг орж ирэхээс өмнө сарын сүүлч гэхэд Милан, Генуя, Турин зэрэг төв ба хойд Италийн хэдэн зуун хот сууринг чөлөөлсөн байлаа. Энэ өдрийн Италичууд Үндэсний баярын өдөр болгон тэмдэглэдэг.

1945 ОН. Сан-Франциско хотноо НҮБ-ын олон улсын бага хурал нээгдэв. Тэр жилийнхээ аравдугаар сард НҮБ-ын дүрмийг баталснаар уг бага хурал ажлаа дуусгажээ. Бага хуралд дэлхийн 50 орон оролцлоо.

2003 ОН. Ирак, Сирийн хилийн ойролцоо Саддам Хусейны тагнуулын албаны дарга Фарук Хижази баригджээ. Тэрээр Турк, Тунист суух Иракийн элчин байсан ба том Бушийн амь насанд халдах оролдлогыг зохион байгуулж байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж