Ватиканы үндэсний баяр
Католик шашны өнөөгийн тэргүүн болон Ромын 265 дахь хамба XVI Бенедиктийн гэгээнчлэл эхэлсэн өдөр.
XVI Бенедикт хамбын сүлд
Зөвшилцлийн өдөр
Нигерийн Засгийн газар 1995 оны энэ өдөр туарега омогтойгоо энхийн хэлэлцээ байгуулж Зөвшилцлийн өдөр гэж нэрлэжээ.
Залуучуудын эв санааны нэгдлийн өдөр
Дэлхийн ардчилсан залуучуудын холбоо жил бүрийн энэ өдөр Залуучуудын эв санааны нэгдлийг тэмдэглэж байх шийдвэр гаргаж 1957 оноос хойш тэмдэглэж байна. Энэ баяр бол залуусын асуудалд төр ба нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хандуулах зорилготой. Тэд Олон улсын залуучуудын өдрийг наймдугаар сарын 12-нд, Дэлхийн залуусийн өдрийг арваннэгдүгээр сарын 10-нд тус тус тэмдэглэдэг ажээ.
Одон орон судлалын өдөр
Одон орон судлалын өдрийн (Astronomy Day) гараа нь1973 онд Калифорнид эхэлжээ. Хойд Калифорнийн одон орон судлалын эвсэлийн ерөнхийлөгч Д. Бергер (Doug Berger)нэр цуутай одон орон судлалын төвүүдийн нээлттэй хаалганы үеэр хүмүүс тийшээ очих гэж хол зам туулаад хэрэггүй гээд олон хүнтэй газруудад нийтэд хүртээлтэй одон орны дурангуудыг тавих хэрэгтэй гэж үзжээ. Шинэ хөдөлгөөний уриа нь “Хүмүүст одон орныг хүргэхүй” (Bringing Astronomy to the People) гэсэн үг болжээ.
Үйл явдал
1093 он. Киевийн хаан ширээнд Цэцэн Ярославын ач хүү Святополк II Изяслович суулаа. Тэрээр ван болохын тулд хамаатан саднуудтайгаа багагүй тэмцэл хийсэн юм. Тэр өөрийгөө хамгийн ухаантай, хамгийн эрс шийдэмгий гэж итгүүлж чадсан боловч түүний үеийнхэн нь ванг шуналтай, харамч гэж үнэлсэн юм.
1771 он. Японы Иси-гаки арлын ойролцоо сейсмогийн хамгийн өндөр давалгаа цунами үүсчээ. Японы “цу” гэсэн үг нь “амсар даван хальсан”, “нами” гэдэг нь “давалгаа” гэсэн утгатай. Тэр давалгааны өндөр нь 85 метр хүрсэн бөгөөд 750 тонн шүрийн колонийг 2,5 км-ын зайд урсгасан байлаа. Энэ асар их давалгааны хурд нь цагт 750 км байжээ.
1898 он. Кубаас цэргээ гарга гэсэн АНУ-ын шаардлагыг хүлээн аваагүй Испани АНУ-д дайн зарлав. Дайн жилийн эцсээр төгсөхөд Испани Карибийн бүс дэх бүх колониа алдсан байлаа.
1899 он. Оросын нэрт зохиолч В.Д.Набоков төржээ. Тэрээр өөрийгөө “Орост төрсөн Америкийн зохиолч, Германд сууршихаасаа 15 жилийн өмнө Англид Францын уран зохиол судалж, боловсрол авсан хүн” гэдэг байжээ. Хөгшин хүнд дурласан охины тухай бичсэн “Лолита” романаараа алдартай бөгөөд зохиолыг дэлхийн олон хэлэнд хөрвүүлжээ.
1916 он. Ирланчуудын англичуудын эсрэг “Улаан улаан өндөгний баяр” гэж нэрлэгдсэн бослого Дублин хотод гарчээ. Английн залхаан цээрлүүлэх корпус бослогыг дарсан ба 3000 орчим хүн үрэгдэж, мөн төдий тооны хүмүүс баривчлагдсан байна. Бослогын лидер Жеймс Коннолийг буудан цаазалжээ.
2004 он. Хойд Солонгосын Ренчхон хотод 26,5 тонн тротилийн хүчин чадалтай дэлбэрэлт болжээ. Нийт 1850 байшин эвдэрч сүйрсэн байна. Хичнээн хүн үрэгдсэн тоог Хойд Солонгосын эрх баригчид нуусаар иржээ.