
Гурав дахь дэлбэрэлт Багдадын төвийн Хайфа гудамжны зах дээр, дөрөв дэх нь Иракийн нийслэлын захын шиитийн Мадинат-эс-Садр дүүрэгт хийгдлээ. Бүх дөрвөн дэлбэрэлтэд тэсрэх төхөөрөмжтөй машинууд дэлбэрчээ.
Тав дахь дэлбэрэлт нь мөн л шиитийн сүмийн дэргэд болжээ. Харин энэ удаа гар хийцийн бөмбөг дэлбэрсэн байна. Террорист байгууллагуудын аль нь ч аллагын хариуцлагыг хүлээнэ гэж мэдэгдсэнгүй.
Иракийн эрх баригчид террористуудын гурван лидерийг устгаснаа зарлаад удаагүй байтал аллага хийлээ. Уг мэдэгдлийн дараа АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэхдээ олон улсын алан хядагчдын сүлжээнд сүйрлийн цохилт өгсөн гэж байв.