“Чхонан” онгоцны урд хэсгийг гаргаж авав

Хуучирсан мэдээ: 2010.04.25-нд нийтлэгдсэн

“Чхонан” онгоцны урд хэсгийг гаргаж авав

“Чхонан” гэх Өмнөд Солонгосын эргүүлийн корвет онгоцны урд хэсгийг далай ёроолоос 24-ны өдөр өргөгч кранаар өргөн гаргаж авсан байна. Түүнийг тэнгисийн флотын баазад авчран шалгаж үзэх байгаа бөгөөд живсэн онгоцны хэсгээс амиа алдсан усан цэргийнхний цогцос олдсон эсэх талаар мэдээлсэнгүй.  Өмнө нь корветийн амь үрэгдсэн 40 цэргийн цогцсыг олсноос  12 нь саяхан ёроолоос гарган авсан уг онгоцны сүүл хэсэгт байсан юм. Амь үрэгдсэн гэх зургаан усан цэргийн цогцос олдоогүй байгаа юм.

“Чхонан” корвет хөлөг онгоц төлөвлөгөөт эргүүл  хийж яваад Шар тэнгист  гуравдугаар сарын 26-нд живсэн билээ. Уг хөлөгт дэлбэрэлт болж хөлгийг хоёр хэсэгт хуваан хаясан. Сүйрлийн шалтгааныг тогтоогоогүй байгаа. Дөрөвдүгээр сарын 22-нд уг хөлөг Хойд Солонгосын шумбадаг онгоцны торпедад өртсөн гэж “цэргийн өндөр тушаалтны эх сурвалж”-ынхаа мэдээлээс үндэслэн Өмнөд Солонгосын Yonhap мэдээлсэн байлаа.

Харин Пхеньян энэ хэрэгт  огт хамаагүй гэдгээ мэдээлж байлаа. Сөүл ч гэсэн албан ёсны шалтгаан хэлээгүй байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж