
Долоон цагдаа газар дээр нас барж, мөн хууль сахиулах байгуулагын хоёр ажилтан хүнд шарх авчээ. Эмч нарын дүгнэлтээр бол тэдний биеийн байдал хүнд байгаа ажээ. Халдлага болсон газарт насанд хүрээгүй хүүхэд энэ хэргийн бас нэгэн золиос болжээ.
Орон нутгийн эрх баригчдын яриагаар цагдаа нар замын уулзварт тусламж гуйн зогсоо наймаачинд туслахаар зогсоход гэмт хэрэгтнүүд тэдний зүг гурван машинаас гал нээгээд зугтсан гэнэ. Энэ хэргээс өмнө гарсан хар тамхины наймаачдын барьсан хэрэгтэй энэ халдлага хамаагүй, харин яагаад цагдаа нарыг буудах болсон шалтгаан тодорхойгүй гэж нутгийн эрх баригчид мэдэгдлээ.
Сьюдад-Хуарес хот хүн амины хэргээр Мексикт тэргүүлдэг бөгөөд дэлхийн хамгийн аюултай хотод тооцогддог юм. Зөвхөн сүүлийн хоёр жилийн дотор хар тамхины наймаачдын нөлөөний төлөөх тэмцлээс болж энэ хотод 5000 гаруй хүн амиа алджээ.