Далай ламд виз өгсөнгүй

Хуучирсан мэдээ: 2010.04.25-нд нийтлэгдсэн

Далай ламд виз өгсөнгүй

Далай ламд виз өгсөнгүй
Далай ламд Оросын виз олгоно гэсэн Халимагийн бурханы шашны нийгэмлэгийн хүсэлтийг Оросын эрх баригчид авч зөвшөөрсөнгүй гэсэн Халимагийн дээд хамба Төр Тулга рэмбуучий мэдэгдсэнийг “Интерфакс” дамжуулсан байна. Ринбүүчийн хэлснээр  Дэлхийн хоёрдугаар дайнд хамтран ялсан ойн жилээр Далай лам Орост айлчилбал Бээжин маш эмзэг хүлээн авна гэсэн албан ёсны хариуг эрх баригчид өгсөн байна.
Албан тушаалтнууд БНХАУ-ын албан ёсны эрх баригчидтай харилцаа зөөлөрсөн шинж тэмдэг илрэх цагаар Түвдийн шашны лидерийн шашны айлчлалын асуудлыг  авч үзэж болох юм гэж мэдэгджээ.
Халимагийн дээд хамба энэ хариунд сэтгэл дундуур байгааг хэлээд асуудлыг хөөцөлдөхөө зогсохгүй гэжээ. Далай лам Элстэйд 2004 онд очих гэсэн боловч зөвшөөрөөгөөгүй билээ.
Түвд эзлэгдсэний дараа Далай лам тэндээс зугтсан юм. Түвдийн ард түмний лидерийн албан ёсны өргөө нь Энэтхэгт байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж