Ц.Даваасүрэн гишүүн санаагаа хэлэв

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Ц.Даваасүрэн гишүүн санаагаа хэлэв

Ц.Даваасүрэн гишүүн байнгын хорооны даргаар сонгогдоогүйдээ намынхандаа шаралхаж яваа гэх яриа бий. Түүнийг энэ санаагаа илэхийллээ гэсэн яриа өчигдөр гишүүдийн дунд гарлаа. Тодруулбал, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваа өчигдөр “Ц.Сэдванчиг, С.Оюун нар байнгын хорооны хуралд ирж явна гэнэ. Тиймээс байнгын хорооны ирц бүрдсэн гэж үзээд хурлаа эхэлье” гэсэн нь тус байнгын хорооны экс дарга Ц.Даваасүрэнгийн ундууцлийг хүргэв. Тэрбээр “Та Монгол Улсын ирээдүйтэй холбоотой асуудал хэлэлцүүлэх гэж байна. Гэтэл ирэх, үгүй нь мэдэгдэхгүй гишүүдийг ирсэнд тооцож болдог юм уу. Байнгын хороог ингэж удирддаггүй байх шүү” гэв. Мөн сангийн сайдад “Би төсвийн байнгын хорооны дарга байхдаа өрийн нэгдсэн удирдлагатай болгох тогтоол гаргаж байсан. Энэ тогтоол яагаад хэрэгжихгүй байна вэ. Намайг байнгын хорооны дарга биш болчихсон гээд тоохгүй байгаа юм уу. Би гишүүнийхээ бүрэн эрхийн хугацаанд тогтоолынхоо хэрэгжилтийг нэхнэ шүү” гэж ууртай хэлэв.

Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж