Нийслэлийн захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсээс энэ сарын 18-25-ны хооронд бүх нийтийн цэвэрлээг зохион байгуулах гэж байна. Цэвэрлэгээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж иргэд болон төрийн болон төрийн бус байгуулагууд хамрагдах юм байна. Энэ талаар хөрс, усны бохирдол хариуцсан мэргэжилтэн Х.Ганбаатараас тодруулахад, “Хавар ирж цас хайлж цасанд дарагдсан хог ил болсоноос нийслэлийн өнгө үзэмжид нөлөөлж байна. Тиймээс ард иргэд бүх нийтийн цэвэрлэгээнд идэвхи санаачлагатай оролцохыг уриалж байна” гэлээ.
Ц.Хишиг