Аргентиний сагсан бөмбөгч Ману Жинобилли энэ зун Турк улсад зохиогдох FIBA-гийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохгүй гэдгээ мэдэгджээ. Аргентиний “La Nacion” сонины баасан гаригийн дугаарт хэвлэгдэн гарсан мэдээллийн дагуу “Сан-Антонио Спурс”-ын од Жинобилли хувийн шалтгаанаар тус тэмцээнд оролцохгүй байсан нь дээр гэсэн шийдвэр гаргасан гэнэ. Түүний эхнэр ирэх сард амаржих бөгөөд хосууд ихэр хүүхдээ тэсэн ядан хүлээж байгаа юм. Жинобилли зуныг гэр бүлийнхэнтэйгээ тайван амарч өнгөрүүлэхийг хүсч байгаагаас гадна бие махбодийн хувьд ч амралт шаардлагатай байгааг онцолжээ. Харин тэрбээр Аргентиний шигшээ багийн хамт олимпийн наадмын сонгон шалгаруулах тоглолтууд болон 2010 оны Лондонгийн олимпод оролцоно гэдгээ хэлсэн байна.
С .Цэлмэг