
25 насандаа ийнхүү харамсалтайгаар таалал төгссөн Лаврова ОХУ-ын түүхэнд спорт гимнастикийн төрлөөр хоёр олимпиос аваргын алтан медаль хүртсэн цорын ганц тамирчин юм. Тэрээр ОХУ-ын шигшээ багт багтаж, 2000 оны Сидней болон 2004 оны Афины олимпийн наадамд аваргалж байжээ. Таван настайгаасаа гимнастикийн спортоор хичээллэж эхэлсэн Лаврова 1998 онд үндэсний шигшээ багийн тамирчин болж, 1999 онд дэлхийн аварга болсон байна. Тэрээр өнгөрсөн хугацаанд “Динамо” клубын дасгалжуулагчаар ажиллахын зэрэгцээ улсынхаа шигшээ багийн бэлтгэлд тусалдаг байсан аж.
С.Цэлмэг