ICQ антивирусын хуурамч программыг сурталчилжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

ICQ антивирусын хуурамч программыг сурталчилжээ

ICQ интертнэтийн үйлчилгээгээр сурталчилж байсан Antivirus 8 програм өөрөө вирусыг дагуулж байгаа тухай Касперскийн Лабораторийн ахлах шинжээч Роэль Шувенберг мэдэгдлээ. Тэрбээр сүүлийн хэд хоногт бид антивирусийн хуурамч програм /scareware/ вирус тараасан мэдээлэл авсан бөгөөд энэ вирус нь эмэгтэй хувцас сурталчилсан баннерийн сайтад байсан гэж хэлсэн байна. Энэ баннерийг нээхэд антивирусын цонх мөн нээгдэж, тусгай програм татаж авахыг санал болгож байжээ. Энэ хуурамч антивирус нь ямар ч ашиггүй хамгаалалтыг багтаасан бөгөөд Шувенбергийн үзэж байгаагаар хэсэг хакеруудын хийсэн ажил юм.

Түүнчлэн Касперскийн Лаборатори 2010 оны арванхоёрдугаар сард хэрэглэгчид хамгийн их өртсөн кибер дайралтын жагсаалтыг хэвлэлээ. Хуурамч антивирусууд нь интернэтээр цацагдах вирус шалгах програмууд бөгөөд Windows порграмын цонхтой адил дизайнтай аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж