
Төрийн ордон хийгээд Монголбанк хавиар явж байгаа албан бус мэдээллээс үзвэл энэ банкийг авахаар сонирхогчид цөөнгүй байгаа гэнэ. Засгийн газрын нөлөө бүхий нэг гишүүн эрхэм сайд авахаар сонирхлоо илэрхийлсэн тухай зарим эх сурвалж хэлж байна. Гэвч сайдын лоббийноос Ховдын бүлэглэлийнх илүү гарах магадлалтай тухай ч мэдээлэл байна. Сүүлийн үед Монголын улс төрд Ховдын бүлэглэл хүчээ авч байгаа. Нэгэн үед увсынхан хүчтэй байсан бол одоо эргэж Ховдынхон хаа сайгүй гайгүй албан тушаалууд дээр очдог болсон билээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж нар гээд энэ хэдхэн нэрнээс Ховдынхон хэр хүчтэй байгааг харж болно. Гэхдээ төрийн тэргүүн хийгээд их хурлын даргад хүргэхгүйгээр доогуураа төрийн банкийг туучих гээд байгаа нь заримынх нь дургүйцлийг хүргэж байгаа гэнэ.
А.АНУ