
Өнгөрсөн жил “Ericsson” компани “China Mobile” болон “China Unicom” нартай хамтран ажиллахаар нийт 1.8 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан юм. Дэлхийн хамгийн томд тооцогдож буй хамгийн олон хэрэглэгчтэй үүрэн телефоны оператор “China Mobile” компани сүлжээний хамрах хүрээгээ сайжруулахад шаардлагатай тоног төхөөрөмж авахаар “Ericsson”-той хамтран ажиллахаар гэрээ байгуулсан бол тэдний гол өрсөлдөгч болох “China Unicom” 3G сүлжээний хурдаа шинэчлэхээр “Ericsson”-той хамтрахаар болжээ.
Санхүүгийн тайлангаас үзэхэд “Ericsson” компанийн хувьд шинэ оны эхлэл тааруу байгаа гэдгийг зах зээлийн шинжээчид онцолж байгаа боловч ирэх улирлаас эхлэн байдал эсрэгээр эргэх боломжтой гэдгийг хэлж байна.
С.Цэлмэг