“Eclipse”-ын шинэ трейлэр цацагдлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.25-нд нийтлэгдсэн

“Eclipse”-ын шинэ трейлэр цацагдлаа


“Twilight”-ын гуравдугаар анги болох “Eclipse”-ын анхны албан ёсны трейлэр нь 1 минут 32 секундын хугацаатайгаар бүтээгдсэн бөгөөд өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд анх цацагдсан билээ. Өмнөх ангиуд дээр Edward, Bella болон Jacob-ын хайр дурлалын ээдрээт үйл явдлыг түлхүү харуулдаг бол шинэ анги болох “Eclipse” тэр чигээрээ эсрэг дүрүүдийн дайн болсон гэнэ.

 Цус сорогчид болон хүн чононуудын тулаант хэсгийн зураг авалтыг нэмж хийх шаардлагатай болсон гэж найруулагч нь мэдэгдэж байсан ба энэхүү нэмэлт зураг авалт дууссаны дараа ийнхүү шинэ трейлэрээ фэнүүддээ хүргэж байгаа аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж