Ерөнхий зохицуулагчаар Ж.Батзанданг сонголоо

Хуучирсан мэдээ: 2010.04.24-нд нийтлэгдсэн

Ерөнхий зохицуулагчаар Ж.Батзанданг сонголоо

Ерөнхий зохицуулагчаар Ж.Батзанданг сонголоо
Ардчилсан хүчний холбооны хурал өнөөдөр 11.00 цагт Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны байранд эхэлсэн. Уг хуралдаанаар Нийслэлийн ардчилсан хүчний холбоог албан ёсоор байгуулж буйгаа зарлалаа. Ингээд хуралдаанд оролцогсод Нийслэлийн ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгчөөр иргэний хөдөлгөөний гэдэг тодотголтой Ж.Батзанданг сонгосон байна. Мөн Удирдах зөвлөлийг 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр сонгожээ. Хуралд Ардчилсан хүчний холбоог дэмжигч 100 гаруй хүн оролцож байна. Ардчилсан хүчний холбоог УИХ-ын гишүүн З.Энхболд, С.Эрдэнэ нарын хүмүүс санаачлан байгуулж, дөрөвдүгээр сард анхныхаа хуралдааныг Төрийн ордонд хийж байсан. Тус холбоо ийнхүү өнөөдөр нийслэлд албан ёсоор холбооныхоо салбарыг байгуулж байна.  Нийслэлийн ардчилсан хүчний холбооны хурад үргэлжилж байна.
А.АНУ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж