“Догшин жаран” ном интернэт хувилбараар гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

“Догшин жаран” ном интернэт хувилбараар гарлаа

XX зууны 70-аад оны дундуур анх орос хэлээр хэвлэгдэн гарсан Оросын зохиолч Исай Калашниковын "Жестокий век" хэмээх түүхэн сэдэвт хоймсон романыг орчуулагч Дашдамбын Жаргалсайхан эх хэл дээрээ 1999 онд хэвлүүлэн уншигчдадаа өргөн барьсан билээ.

"Догшин жаран" нэртэй тэрхүү орчуулгын роман өдгөө номын дэлгүүрүүдэд ховор болсон учраас интернэт сүлжээний номын дэлгүүрт анхдугаар хэвлэлийн удиртгал үгсийн хамт бүрэн эхээр нь уншигч олон түмэндээ дахин толилуулжээ. “Догшин жаран" роман нь нийт 10 бүлэгтэй, бүлэг бүр нь дотроо хэсэгтэй бөгөөд интернэт номын дэлгүүрийн вэбсайтад бүлэг тус бүрээр нь үнэлэн тавьж оруулсан болно.

Тус романыг орчуулаг Дамбын Жаргалсахйан “Исай Калашников энэ романдаа XII-XIII зууны үеийн монголчуудын нийгмийн байдлыг, тэр дундаа бүх насаараа морин дэл дээр хайлж явж Монгол гүрнийг байгуулсан, монголчууд бидний сэтгэлд онцгой байр суурь эзэлдэг суут богд эзэн Чингис хааныг гол баатар болгон харуулж, түүний насан туршийн тэмцлийн нэгэн жарны ээдрээ зөрчлийг уран сайхны аргаар ур чадварлаг зохиомжлон, санаанд хоногшихуйцаар саруул тод дүрсэлсэн нь манай түүхийн алдартай "Монголын нууц товчоо"-г эрхбиш санагдуулдаг билээ. Исай Калашниковын эл роман Чингис хааны тухай бусад бүтээлүүдээс товойн гарах содон шинжтэй аж. Юуны түрүүнд зохиолч романдаа Монголын төдийгүй дэлхийн түүхэнд дурайсан мөртэй үлдсэн гарамгай бие хүний дүрийг харьцангуй хавчлага, гуйвуулгагүйгээр, хөндлөнгийн хүн хэрнээ хаа нэг тал руу холбиролгүйгээр, сэтгэлийн гүнзгий хөөрөл догдлолгүйгээр нэлээд бодит сэтгэлгээгээр, гол нь "реалист" аргаар үзүүлсэн нь бусад зохиолоос түүнийг ялгаруулах дорвилог онцлог гэж хэлж болно. Нөгөөтэйгүүр, зохиолч эл романыг зохион бичлэгийн орчин үеийн түвшинд бичсэн авьяаслаг, чадварлаг туурвигч болохоо харуулж, монголчуудын зан заншил, ахуй, аж төрөл, нутаг орны өвөрмөц байдал зэргийг сайтар судлан шинжилж, гярхай ажиглан, холбогдох баримт, эш сурвалжийг чамбай ашигласны үндсэн дээр түүхэн хэрэг явдлын хэлхээс, учир холбогдлыг онц алдагдуулаагүй нь уг зохиолыг өмнөх үеийн үлгэр домгийн маягийн гэнэн гоомой, мөчид хуумгай зарим нэг зохиолоос давуутай болгож өгсөн байна” хэмээн өгүүлжээ.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж