
“Гурван охин” хамтлаг саяхан “Дачхуу” дууныхаа клипийг “Hero” энтертаймэнт студид хийлгэсэн. Тэд шинэ цомгийнхоо ажилд орчихсон тун завгүй байгаа бөгөөд цомгийн ажил нь 30 хувьтай байгаа юм байна. Мөн “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн үг, “New Star” студийн н.Гантөмөрийн ая “Чихэнд минь шивнээч” шинэхэн дуундаа “Hero” энтертаймэнтаар клипээ хийлгэх гэж байгаа гэнэ.
Г.Даша