“Би эр хүнд хайртай” дахин тайзнаа тоглоно

Хуучирсан мэдээ: 2010.04.24-нд нийтлэгдсэн

“Би эр хүнд хайртай” дахин тайзнаа тоглоно

Соёлын төв өргөөнд энэ сарын 30-с эхлэн арав хоног “Хувьсал” продакшн Сорогдогийн Жаргалсайханы “Би эр хүнд хайртай” драмын жүжгийг дахин тоглох боллоо. Нийгэмд эзлэх эмэгтэйчүүдийн байр суурь, дотоод сэтгэл, мөн чанарыг дөрвөн бүсгүйн хувь заяан дээр тулгуурлан өгүүлсэн энэхүү жүжгийг олон уран бүтээлээрээ үзэгчдээс өндөр үнэлгээ авсан драмын театрын найруулагч Наранбаатар найруулж байгаа. “Би эр хүнд хайртай” жүжиг авъяас, ур чадвар, гоо үзэсгэлэнгээрээ драмын театрын өнгө төрхийг тодорхойлдог туршлагатай жүжигчид  хийгээд шинэ үеийн авъяаслаг залуу бүсгүйчүүдээр багаа бүрдүүлсэн нь олны таалалд нийцсэн билээ.  Тэр ч утгаараа энэхүү жүжгийг үзэгчдийн хүсэлтээр тайзнаа дахин тавилаа. Жүжигчдийн халуухан баг бүрдүүлсэн “Хувьсал продакшн” дуундаа ч мөн анхаарал хандуулсан байна билээ. Шинэ залуу авъяаслаг дөрвөн дуучин бүсгүй “Би эр хүнд хайртай” жүжгийн дууг тун догь хөг нийлүүлэн дуулсан. Жүжгийг тавдугаар сарын 9-нийг дуустал тоглох юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж