“Чех пивоны баяр” боллоо

Хуучирсан мэдээ: 2010.04.23-нд нийтлэгдсэн

“Чех пивоны баяр” боллоо


Өнөөдөр “Кемпинский” зочид буудлын “Хархорин” ресторанд Бүгд найрамдах Чех улс болон Монгол улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн арга хэмжээнүүдийн нэг болох “Чех үндэсний хоол, чех пивоны баяр” боллоо.
Эртний чехүүд шар айргийг бие сэтгэлийг сэргээгч ундаанд тооцохын зэрэгцээ мөн тэжээллэг болон амтат “шингэн талх” хэмээн нэрийдэж байжээ. Шар айргийг олон тооны өвчин хуучийг эмчлэгч ундаа гэж үздэг байж. Өнөө үед 400 гаруй төрлийн шар айргийг Чехийн үйлдвэрлэгчид санал болгодог ба тэдгээрээс цөөнгүй төрлийг нь Монголд болон дэлхийн олон оронд мэддэг болжээ. Дээрх үйл ажиллагааны талаар Бүгд Найрамдах Чех улсын Элчин сайдын яамны атташе хатагтай Dita Taborska-тай уулзан цөөн хором ярилцлаа.

-“Чех үндэсний хоол, чех пивоны баяр”-ын зорилго, ямар хугацаатай үргэлжлэх бэ?

-Чех Монголын 60 жилийн ойг тохиолдуулаад “Чех үндэсний хоол, чех пивоны баяр” өдөрлөгийг долоон хонгийн хугацаатайгаар зохион байгуулж байгаа. Үүний нээлтийн ажиллагаа болгон өнөөдөр энэхүү хүлээн авалтыг хийж байна. Чех үндэсний хоолыг олон түмэнд сурталчлан танилцуулах зорилготой. Мөн энд дэлгэцэн дээр Чехийн хот, томоохон барилга байгууламж, үзэсгэлэнт газруудыг фото зургаар үзүүлэн,  самбарууд байрлуулан хоёр орны хүүхдүүдийн гар зургийг дэлгэн харуулсан.

-Өдөрлөгийг Чехийн элчин сайдын яам зохион байгуулж байгаа юу?

-Энэ “Чех үндэсний хоол, чех пивоны баяр” маань “Кемпинский” зочид буудал Чехийн элчин сайдын яамтай хамтран зохион байгуулж байгаа. Уг үйл ажиллагаа нь хоёр орны дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн баярын хүрээнд зохиогдож буй томоохон ажлуудын нэгэн хэсэг нь болж байгаа юм.

-Баярын хүрээнд  хийгдэж байгаа хоолны нэр төрөл, ямар тогооч хийж байгаа вэ?

-“Кемпинский” зочид буудлын “Хархорин” ресторанд тусгай меню гарган бэлтгэсэн. Энэ чехийн үндэсний хоолны долоон хоногийн бүх хоолнуудыг “Кемпинский” зочид буудлын зүгээс урин авчирсан чех тогооч хийж байгаа. Тэрээр Чехийн Прага хотын “Кемпинский” зочид буудалд тогоочоор ажилладаг.

-Өнөөдрийн үйл ажиллагаанд уригдсан зочидын тухай

-Энэхүү “Чех үндэсний хоол, пивоны баяр”-ын хамгийн эхний хоолны дээжүүдийг нь амтлахаар ирсэн гуч орчим чухал зочид байгаа. Үүнд Чехийн элчин сайдын яамны урилгаар ирсэн бусад элчин сайдын яамдын сайдууд Америкийн элчин сайд, Францын элчин сайд, Германы элчин сайд нар ирж оролцож байна. Монгол талаас ч нилээд хэдэн чухал зочид уригдсан байгаа. Чех үндэсний хоолыг олон түмэнд сурталчилан танилцуулах зорилготой. Энэ үйл ажиллагаанд хүссэн хүн бүр ирж оролцох боломжтой байгаа.

-Хоёр орны дипломат харилцаа тогтоосны 60-н жилийн ойд ямар ямар үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаа вэ?

-60 жилийн ойн хүрээнд гурван томоохон үйл ажиллагаа зохион байгуулсан. Эхнийх нь “Чех киноны өдөрлөг” байсан. Чехийн гурван инээдмийн киног үзүүлсэн, голдуу өмнө нь чех-д сурч ажиллаж байсан монголчууд их ирж үзсэн амжилттай болсон. Дараагийнх нь косулын хэлтсийн үйл ажиллагааны талаар элчингийн вэб сайтад зургаан асуулт тавьж ялагчаа тодруулсан. Ялагч маань ирэх долоо хоногт монголд айлчлалаа хийх Чехийн ерөнхий сайд     хүндэтгэлийн хүлээн авалтанд уригдсан. Энэ хүлээн авалт нь “Kемпинский”  зочид буудалд болно. Мөн 104,5 гэр бүлийн фм-тэй хамтран  Чехийн түүхтэй холбогдолтой асуулт хариултын тэмцээн явуулсан. Уран зургийн галерейд “Бүгд найрамдах Чех улс-Монгол улс 60-н жилийн харилцаа” сэдэвт үзэсгэлэн зохоин байгуулж байгаа. Үзэсгэлэнд Ардчиллын 20 жил, өнөө үеийн сурвалжлага хэлбэрийн фото зургууд, хоёх орны харилцаа болон хөгжлийн тусламж, монгол хүүхдүүд БНЧех улсыг болон Чех хүүхдүүд Монгол улсыг зурсан бүтээлүүд багтаж байгаа юм.

-Сүүлийн үед манай иргэд Чех улсад ажиллах сонирхолтой байгаа,  энэ тал дээр визний асуудал хэрхэн шийдэгдэж байгаа вэ?

-Одоогийн байдлаар ганц зүйлийг л хэлэх боломжтой байна. 2009 оны 10 сараас эхлээд Чех улсад удаан хугацаагаар ажиллах виз хүсэж буй хүмүүсийн анкетийг хүлээж аваад эхэлчихсэн. Гэхдээ энэ нь Чехэд эдийн засгийн байдал сайжраад олон олон ажлын байр нээгдсэн гэсэг үг бол биш ээ. Одоо ч гэсэн хямрал эдийн засгийн байдал хүндхэн байгаа. Тийм учраас гуравдагч орноос ажиллахаар хүсэлт тавьж байгаа хүмүүсийн хувьд ажлын байр нилээд ховор байгаа.  Гэхдээ тухайн хүн хөдөлмөрлөх эрхээ авчихсан байгаа бол мэдээж виз нь зохих ёсоороо гарах боломжтой.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж