Алтан цомыг Биеийн тамир, спортын дунд сургууль авлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.23-нд нийтлэгдсэн

Алтан цомыг Биеийн тамир, спортын дунд сургууль авлаа

Монголын Хөнгөн атлетикийн холбоо байгуулагдсаны 50 жилийн ой энэ онд тохиож буй. Тус ойг угтан олон тэмцээн уралдаан зохион байгуулж байгаагийн нэг нь 2010 оны өсвөр үеийн хөнгөн атлетикийн аварга шалгаруулах Алтан гран при тэмцээн юм.
Тус тэмцээнийг 12-13, 14-15, 16-17 насны ангиллаар бөөрөнцөг шидэлт, уртын харайлт, эмэгтэй 60, эрэгтэй 100 метрын гүйлт гэсэн төрлөөр гурван үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд өнөөдөр эцсийн дүн гарч, шилдэг багийнхан “Алтан гранпри” шагналыг хүртлээ. Тодруулбал, тэргүүн байрт,  БСШУЯ-ны харьяа Мэргэжлийн сургалттай Биеийн тамир,спортын дунд сургууль, хоёрдугаар байрт нийслэлийн 37 дугаар дунд сургууль, гуравдугаар байрт Ирээдүй цогцолбор сургууль тус бүр шалгарлаа. Харин дөрөвдүгээр байрт нийслэлийн 67 дугаар дунд сургууль, тавдугаар байрт нийслэлийн 33 дугаар дунд сургууль тус тус шалгарав.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж